ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас гэрэл зурагчдын дунд уралдаан зарлажээ
Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллага буюу ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас "Монгол орон ба Япон орон-Ард түмний итгэл сэтгэлийн холбоос” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлажээ.
Тус уралдаанд оролцох гэрэл зурагчдын бүтээлийг ирэх сарын 14-ний 17:00 цаг хүртэл photocon.jicamongolia@gmail.com цахим хаягаар хүлээн авах бөгөөд шилдэг 13 гэрэл зургийг 2019 оны хуанлид оруулах аж.
Мөн дээрх 13 зурагнаас шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулж, "RICOH THETA 360°” зургийн аппарат, өргөмжлөл, ширээний хуанлигаар шагнах ажээ.
Уралдаанд оролцох маягтийг https://www.jica.go.jp/mongolia/mon/office/others/recruit_02.html цахим хаягаас татан авч бөглөх боломжтой юм байна.