Б.Халиунаа аваргын алтан медалийн төлөө барилдана

729

 

Б.Халиунаа аваргын алтан медалийн төлөө барилдана

2018 оны залуучуудын ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр Словакын Трвана хотод эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингээр эхэллээ.

Манай улсаас өчигдөр дөрвөн бөх Трванагийн дэвжээнд урьдчилсан барилдаанаа хийсэн бөгөөд 55 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, "Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт, Орхон аймгийн "Ирээдүйн одод” сургууль, "Жем бридж” компанийн тамирчин, спортын мастер Баяраагийн Халиунаа шигшээд шалгарав. Тэрбээр БНСУ-ын Пак Юн Йон, Туркийн Нурифе Думан нарыг тус бүр цэвэр ялснаар 1/2 шигшээд БНХАУ-ын Хоу Жиажинийн 5:3 харьцаатай ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө Японы Саки Игарашитай хүч үзнэ.
Мөн 76 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Г.Ариунжаргалыг ялсан нанхиадын бөх шигшээд шалгарснаар маргааш дагаж барилдахаар болсон бол Н.Анударь, Э.Даваанасан нар тэмцээнээ өндөрлүүллээ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>