Ажлын байрны нэгдсэн өдөрлөг үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ "Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн зорилт 27 арга хэмжээ бүхий "Нэг өрх Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 244369 өрхийг хамруулсан хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг явуулсан. Судалгааны дүнд үндэслэн өрх бүрт хандсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, дэмжих арга хэмжээг үзүүлж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг цэгээс үзүүлэх зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулж, 20 гаруй томоохон ААН, байгууллагатай хамтран ажилласаар байна.
Өчигдрийн байдлаар тус төвд ирсэн ажлын байрны захиалга 8622 хүрээд байна. Мөн 4860 иргэнийг төвөөр дамжуулан ажилд зуучилсан. Түүнчлэн 3294 иргэнд ажил мэргэжлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлээд байна” хэмээн онцлов.
Тус өдөрлөгт нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож байна.
Өнөөдөр "Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийн үеэр,
Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картын бүртгэл, олголт хийгдэнэ.



