“Хөвсгөл алтандуулга”-ын хувьцааны ханш 14.6 хувиар өслөө

741

 

 

“Хөвсгөл алтандуулга”-ын хувьцааны ханш 14.6 хувиар өслөө

Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны биржид өнгөрсөн баасан гаригт 20 компанийн 132 сая ширхэг хувьцааг нийт 89.09 сая төгрөгөөр арилжжээ. Монголын хөрөнгийн биржид 19 компанийн 129 753 ширхэг хувьцаа 89 сая, Монголын үнэт цаасны биржид "Анд энерги”-ийн 2300 ширхэг хувьцааг 96 600 төгрөгөөр арилжсан байна. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангиллын найман компанийн 61 523 ширхэг хувьцааг 63.13 сая, хоёрдугаар ангиллын есөн аж ахуйн нэгжийн 49 828 ширхэг үнэт цаасыг 14.47 сая төгрөгөөр борлуулжээ. Тэгвэл гуравдугаар ангиллын хоёр компанийн 18 402 ширхэг хувьцааг 11.4 сая төгрөгөөр зарсан аж.

Тухайн өдөр хөрөнгө оруулагчид 144 удаагийн хэлцэл хийсэн байна. "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн хувьцаанд 29, "Говь”-ийнхонд 26 хэлцэл хийгджээ. Хөрөнгө оруулагчид АПУ компанийн 57 742 ширхэг хувьцаа 32.68 сая төгрөгөөр худалдан авсан нь тоо ширхэг болон үнийн дүнгээр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас болов. Энэ өдөр зургаан компанийн хувьцааны ханш өсөж, 11-ийнх унажээ. "Хөвсгөл алтандуулга” компанийн хувьцааны ханш 14.6 хувиар өсөн, 722-т хүрсэн бол "Бүтээлч үйлс” 6.02 хувиар доошилж, 1500 төгрөг боллоо.

 

Эх сурвалж: Өнөөдөр.мн


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>