III бүсийн сургалт амжилттай боллоо

622

III бүсийн сургалт амжилттай боллооБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд эрх зүйн сургалт, сурталчилгааны өдөрлөгийг 28 хороог нутаг дэвсгэрийн байршлаар нь 4 бүсэд хуваан шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа. Тухайлбал өнөөдөр 3 дугаар бүс буюу дүүргийн 6,13, 14, 15, 18, 25, 26 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар эрх зүйн сургалт, зөвлөгөө, мэдээллийн өдөрлөгт хамрагдлаа.

Дүүргийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгийн мэргэжилтнүүд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн талаар сургалт орсон юм. Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилго, ач холбогдол, үр нөлөөний талаар танилцуулга хүргэлээ.

Тус сургалтад 100 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд албан хаагчдад тус тасгаас боловсруулан гаргасан гарын авлага, таниулах материалыг тараасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>