Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ

711

 

 

 

Улсын хэмжээнд 2018 оны эхний есөн сард 57.6 мянган эх амаржиж, 58.0 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3.2 (5.9 хувь) мянгаар, төрсөн хүүхэд 3.2 (5.9 хувь) мянгаар тус тус өсчээ.

Харин 12.9 мянган хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 1168 (10.0 хувь)-аар нэмэгджээ. Энэ оны эхний есөн сард 1000 хүнд ногдох төрөлт 18.0, нас баралт 4.0, ердийн цэвэр өсөлт 14.0 байна. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.7 пункт, нас баралт 0.3 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр тус тус өссөн байна.

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт улсын дунджаас 1.3-2.9 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-8.8 пунктээр доогуур үзүүлэлттэй байгаа аж. Мөн 1000 хүнд ногдох нас баралт Дундговь, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Дорноговь, Дархан-Уул, Увс, Архангай, Дорнод аймагт улсын дунджаас 0.1-0.5 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хотод ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.5 пунктээр доогуур байна.

Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Орхон аймагт улсын дунджаас 1.7-3.6 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-8.7 пунктээр доогуур байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>