1.3 сая ам.долларын хэрэгт хурандаа Ч.Болдбаатар холбоогүйг АТГ-аас албан бичгээр мэдэгджээ

510

 

 

1.3 сая ам.долларын хэрэгт хурандаа Ч.Болдбаатар холбоогүйг АТГ-аас албан бичгээр мэдэгджээ

 

БНХАУ-ын иргэдийн холбогдоод буй 1.3 сая ам.долларын хэрэгт хууль хяналтынхан холбоотой гэх мэдээлэл олны эгдүүцлийг хүргээд буй. Хэдийгээр АТГ-аас цагдаагийн удирдах албан тушаалтан холбоогүй мэдээллийг удаа дараа өгч байгаа ч энэ хэрэгт Хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Болдбаатарыг холбоотой гэсэн мэдээлэл гарсаар байгаа юм. 

Тодруулбал,  "Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байна. 

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт хандахад цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар нь уг хэрэгт холбогдолгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт "Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн дугаар хэрэгт Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан гэх ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.     

Уг мэдэгдэлд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр "1.3 сая ам.долларын хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдолгүй” гэж залруулга мэдээлэл өгч байсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>