Т.Түвшинтулга хүрэл медаль хүртэж дэлхийд данстай бөх болов Спорт 23-10-2018, 09:24 881 Хуваалцах "Будапешт-2018” бөхийн төрлүүдийн ДАШТ өчигдөр/10.21/ хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ийн 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Т.Түвшинтулга Унгарын нийслэлд 1/16 шигшээд залуучуудын Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд "Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж 1:2-оор ялагдсан. Оросын бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд хоёр жилийн өмнө Лос-Анжелесийн Дэлхийн цомд ялж байсан "Будапешт-2016” ДАШТ-ий дэд аварга Гүржийн Бека Ломтадзег 6:3-аар дахин ялж, дэлхийн данстай бөх гэдгээ харууллаа. 881 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 27-09-2018, 10:44 Ө.Дүүрэнбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ… 26-09-2018, 09:12 Л.Отгонбаатар дэлхийн аваргыг ялж хүрэл медаль хүртэв… 24-09-2018, 11:52 Д.Сумъяа ДАШТ-аас гурав дахь мэдалиа хүртсэн анхны тамирчин боллоо… 21-09-2018, 12:11 Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо… 21-09-2018, 09:44 Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.