Хэрэмний зулзагыг өөртөө дасгасан муур

1088

Хэрэмний зулзагыг өөртөө дасгасан муур

 

Миссисипид байдаг нэгэн айлын тэжээмэл муурыг оны өгөөмөр, халамжтай эх муураар өргөмжлөх дөхжээ. Энэ үйл явдал бүр 2011 онд болсон хэрэг. тухайн үед зулзагалаад удаагүй эх муур үүрнээсээ унасан хэрэмний зулзагыг өөртөө дасгаж бусад өөрийн зулзагын хамт сүүгээрээ хооллох болжээ. Тэдний хувьд хэрэмний зулзага тэнгэрээс бууж ирсэн гэж хэлж болно.

Тодруулбал, нэг өдөр бяцхан хэрэмний зулзага үүрнээсээ унан муурын эзэн Жим Ваткинсоныэзэмшил дотор ороод иржээ. Кэрен нялх хэрмийг буцааж модон дээр нь тавих гэсэн боловч модонд авирч чадаагүй байна. Аргаа ядаад муурын зулзаганууд байдаг хайрцагт хийжээ. Харин эх муур, бяцхан хэрмийг тэр даруйд нь өөртөө дасган сүүгээрээ тэжээж эхэлсэн тэр байж. Муурын эзэд тэдэнд зориулж тусгай гэр бэлдэж өгсөн ажээ.

Та муур, хэрэмний зулзагыг идчих байх эсвэл урж самардаад гэмтээчихсэн гэж бодож байгаа байх. Тэгвэл энэ муур эхийн үүргийг маш сайн гүйцэтгэж байжээ. “Mанай муур хэрэмний зулзагыг гэмтчих бий гэж их санаа тавьдаг. Хол явахаар нь эргүүлээд аваад ирдэг. Яг л эх нь юм шиг долоож халамжилдаг” гэж муурын эзэн Жим Ваткинсон тухайн үед ярьсан байдаг.

 

http://www.zaluu.com/read/2c1dcf984

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>