Мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг санууллаа

261

 

Мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг санууллааГол мөрөн, нуурын мөсний зузаан энэ жил маш нимгэн байх төдийгүй хүн, мал, техник явахад аюулгүй байхуйц хэмжээнд хүрч чадахгүйг албаныхан санууллаа. Тодруулбал, цаг уурын байгууллагаас мэдээлснээр энэ сарын сүүлчээр хүйтэрч болзошгүй байгаа аж. Харин гол, нууруудын мөс хөлдөж эхэлсэн эсэхийг Ус, цаг уур, орчин судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс тодруулахад "Гол мөрний усны гадаргуу бүрэн мөстөх эсэх нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаална. Одоогоор судалгааны ажлыг хийж байгаа тул тойм мэдээ энэ сарын 10-нд гарна. Гэхдээ урьдчилсан мэдээллээр энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, техник явахад аюулгүй байхуйц хэмжээнд хүрч чадахгүй" гэдгийг хэллээ. Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас болгоомжилж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Монголын үнэн сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>