Замын-Үүд, Эрээн боомтын бараа тээврийн хэмжээ 11.4 сая тоннд хүрчээ

890

Замын-Үүд, Эрээн боомтын бараа тээврийн хэмжээ 11.4 сая тоннд хүрчээ

 

Хятадын Төмөр замын ерөнхий компанийн мэдээгээр энэ сарын 15-ны өдрийг хүртэлх байдлаар, Монгол-Хятадын хуурай замын хамгийн том боомт Эрээн хотын төмөр замын экспорт импортын хэмжээ 11.4 саяд тоннд хүрч, 2017 оны бүтэн жилийн тээврийн нийт хэмжээнээс илүү гарчээ. 

Албаны мэдээгээр, Эрээн боомтын төмөр замын экспорт импорт 5 жил дараалан 7 хувийн хурдтай өсөж, ялангуяа “Хятад, Европын галт тэрэг” боомтын бараа тээврийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулсан гэнэ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>