ГУРВАН ГИШҮҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТВАЛ ЗОХИХ ЗҮЙЛ БАЙГАА ГЭВ

600

ГУРВАН ГИШҮҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТВАЛ ЗОХИХ ЗҮЙЛ БАЙГАА ГЭВ

 

ЖДҮХС-аас зээл авсан асуудалд УИХ-ын гишүүдийг хамаатай байж болзошгүй хэмээн хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэхдээ яллагдагчаар татаагүй байгаа юм. Яагаад гэвэл гишүүний бүрэн эрхийн асуудал яригдах учраас, албан тушаалаас нь түдгэлзүүлж байж шалгах боломжтой.

Тиймээс ч АТГ-аас УИХ-ын гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Гэхдээ тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгах үндэслэлтэй учир одоогоор дуудаж байцаалт авснаас яллагдагчаар татаагүй байгаа юм.

НПГ-ын дарга Д.Баярмагнайгийн хэлснээр "АТГ-аас нэр бүхий гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, тэднийг яллагдагчаар татах санал гаргаж прокурорт ирүүлсэн. Үүнийг прокурор хянаж үзээд, нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзээд АТГ-т буцаасан. Ажиллагаа дутуу, тодруулах шаардлагатай зүйлүүд байна. Ер нь бол энэ хэрэг дээр зарим УИХ-ын гишүүний үйлдлүүдэд гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татвал зохих зүйл байгаа. Тиймээс ЖДҮ-гийн асуудалд УИХ-ын гишүүдийг дуудна" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>