Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ

794

ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас үүдэж, Прокуророос Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг эргүүлэн татах бичгийг УИХ-д хүргүүлэх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр албаны эх сурвалж “Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах бичгийг ирэх долоо хоногийн эхээр УИХ-д хүргүүлнэ. Энэ долоо хоногт /өнгөрсөн долоо хоног гэсэн үг/ бичиг ирүүлэх гэж байгаад хойшлуулсан” гэсэн мэдээлэл өгч байв.

Гэвч Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай энэ долоо хоногийн эхээр “АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс нэр бүхий УИХ-ын гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, тэднийг яллагдагчаар татах санал гаргаж, прокурорт хүргүүлсэн. Үүнийг прокурор хянаж үзээд, нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн буцаасан байгаа. Ер нь бол зарим УИХ-ын гишүүний үйлдлүүдэд гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татвал зохих зүйлүүд байгаа” гэж  хэвлэлд өгсөн яриандаа онцолсон юм.

Тэгвэл МАН доторх эх сурвалжууд “У.Хүрэлсүхийн талаас Прокуроруудтай уулзаж, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах бичгийг хойшлуулах асуудлаар ярилцсан. Ингэснээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа” гэсэн мэдээлэл өгч буй нь анхаарал татав. Мөнхүү намын удирдлагуудын төвшинд ЖДҮХС-г тойрсон зээлийн асуудлаар гишүүдийг байр суурь илэрхийлэхгүй байх чиглэл өгсөн бол БСББ-тай гишүүдийн асуудлыг түр намжаах асуудал ч мөрдөн байцаалтын үед яригдсан байдаг.

 

Medee.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>