Таны хууль эрхзүйн мэдлэгт: Тэтгэвэр

759

Таны хууль эрхзүйн мэдлэгт: Тэтгэвэр

 

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

БҮРЭН ТЭТГЭВЭР:

1. Энгийн өндөр насны тэтгэвэр: 

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд-20 жил 6 сар ба түүнээс дээш
-Нас: эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Эсхүл:

-Шимтгэл төлсөн байвал зохиххугацаа:2019 онд 20 жил-20 жил 5 сар 
-Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл 

2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр:

- Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил 
- Нас:эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

3.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр:

Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс дор дурьдсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд өөрөө хүсвэл харгалзах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүнд:

Хөдөлмөрийн нөхцөл Хүйс Нас Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа
Газар дор Эр 50 10 жил
Хортой халуун Эр 50 10 жил
Эм 45 7 жил 6 сар
Хүнд Эр 55 12 жил 6 сар
Эм 50 10 жил

4. Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр

Даатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

Үүнд:

Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад:

  •  Гоцлол дуучин
  • Бүжигчин
  • Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин
  • Агаарын болон хэрэглэлийн гимнастик
  • Акробат
  • Тэнцвэр, уран нугаралт
  • Хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин
  • Зэрлэг араатан, ан амьтан сургаж  тоглуулагч
  • Хөөмийчин
  • Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин

5. Бусад нөхцөлийн тэтгэвэр:

Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. 

ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2018 онд 10-20 жил 
-Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:
2019 онд өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн буюу 72 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно.
Бүрдүүлэх материал:
  • Өргөдөл
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР:

Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/,цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна.

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 

- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн 
- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн малчин өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:

  • Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа
  • Цэргийн алба хаасан хугацаа
  • Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа

Малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;
  • Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ;
  • 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа;
  • 2 хувь цээж зураг /3x4/

Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:

  • Даатгуулагч 1995 оноос өмнөх хугацаанд мал маллаж байсан тохиолдолд “А”дансны лавлагаа шаардлагагүй;
  • Даатгуулагч 1995 оноос хойш мал маллаж байгаа нь “А” дансаар нотлогдохгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” тодорхойлно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН 2019 ОНООС МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Улсын Их Хурлаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар дор дурдсанаар нэмэгдүүлсэн. Үүнд: 

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС

Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он Өндөр насны тэтгэвэр тогтоох 
нас
Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он Өндөр насны тэтгэвэр тогтоох 
нас
1957 ба түүнээс өмнө 60 нас 1962 ба түүнээс өмнө 55 нас
1958 60 нас 3 сар 1963 55 нас 3 сар
1959 60 нас 6 сар 1964 55 нас 6 сар
1960 60 нас 9 сар 1965 55 нас 9 сар
1961 61 нас 1966 56 нас
1962 61 нас 3 сар 1967 56 нас 3 сар
1963 61 нас 6 сар 1968 56 нас 6 сар
1964 61 нас 9 сар 1969 56 нас 9 сар
1965 62 нас 1970 57 нас
1966 62 нас 3 сар 1971 57 нас 3 сар
1967 62 нас 6 сар 1972 57 нас 6 сар
1968 62 нас 9 сар 1973 57 нас 9 сар
1969 63 1974 58 нас
1970 63 нас 3 сар 1975 58 нас 3 сар
1971 63 нас 6 сар 1976 58 нас 6 сар
1972 63 нас 9 сар 1977 58 нас 9 сар
1973 64 нас 1978 59 нас
1974 64 нас 3 сар 1979 59 нас 3 сар
1975 64 нас 6 сар 1980 59 нас 6 сар
1976 64 нас 9 сар 1981 59 нас 9 сар
1977 ба түүнээс хойш 65 нас 1982 60 нас
    1983 60 нас 3 сар
    1984 60 нас 6 сар
    1985 60 нас 9 сар
    1986 61 нас
    1987 61 нас 3 сар
    1988 61 нас 6 сар
    1989 61 нас 9 сар
    1990 62 нас
    1991 62 нас 3 сар
    1992 62 нас 6 сар
    1993 62 нас 9 сар
    1994 63 нас
    1995 63 нас 3 сар
    1996 63 нас 6 сар
    1997 63 нас 9 сар
    1998 64 нас
    1999 64 нас 3 сар
    2000 64 нас 6 сар
    2001 64 нас 9 сар
    2002 ба түүнээс хойш 65 нас

 

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙВАЛ ЗОХИХ ДООД ХУГАЦАА 

Улсын Их Хурлаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр өөрчилсөн.

Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааны шатлал

Он

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 
шимтгэл төлсөн байвал зохих
доод хугацаа

2018 20 жил 3 сар
2019 20 жил 6 сар
2020 20 жил 9 сар
2021 21 жил
2022 21 жил 3 сар
2023 21 жил 6 сар
2024 21 жил 9 сар
2025 22 жил
2026 22 жил 3 сар
2027 22 жил 6 сар
2028 22 жил 9 сар
2029 23 жил
2030 23 жил 3 сар
2031 23 жил 6 сар
2032 23 жил 9 сар
2033 24 жил
2034 24 жил 3 сар
2035 24 жил 6 сар
2036 24 жил 9 сар
2037 25 жил
2038

 

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ДУНДАЖ ЦАЛИН

Улсын Их Хурлаас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэхүү зохицуулалт нь дор дурьдсанаар үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд:

  • 2019 онд 6 жилийн буюу 72 сарын дундаж цалин
  • 2020 онд 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин
    Жич: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтооно.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>