“Vale” компани далан нурах эрсдэлтэй байсныг гурван сарын өмнө мэдэж байжээ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилын зүүн өмнөд нутаг дахь уурхайн далан нь нурах эрсдэл өндөр байсныг уул уурхайн "Vale” компани бүр өнгөрсөн оны 10 дугаар сард мэдэж байжээ. Энэ тухай "Reuters” агентлаг тус компанийн дотоод баримт бичгүүдээс иш татан даваа гарагт мэдээлэв.