ГЕНЕРАЛ Б.ХУРЦ СИНГАПУР РУУ ЗУГАТСАН УУ?

684

ГЕНЕРАЛ Б.ХУРЦ СИНГАПУР РУУ ЗУГАТСАН УУ?

Өмнөд Солонгост Элчингээр суух гээд бүтээгүй ТЕГ-ын экс дарга Б.Хурцтай холбоотой ноцтой явдал өдөр бүр яригдах болов. Факт нь өдөр тутам нэмэгдсээр байгаа юм. 
Эрдэнэтийн 49 хувьийн луйвар, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Н.Энхбаярыг баривчилсан, шоронд хийсэн, Тагнуулын офицер Д.Цогтбаатарыг шоронд явуулсан асуудал гээд Б.Хурцыг АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга байхад Б.Хурцгүй хэлмэгдүүлэлт Монголд болоогүй болж таарлаа.
Түүнийг МАНАН-гийн гол хүн гэдгийг дээрх үйл явдал, тохиолдол бүр нотлох гээд байгаа юм.
Гэвч мань Б.Хурц УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр “Цааш нь ярих уу яах уу, гэж догь сууж гишүүдийг дарамталж байсан шигээ энэ мэдээллүүдийн талаар ярьсангүй, тайлбарласангүй.
Харин өнгөрсөн пүрэв гариг /2019.3.28./-т Улаанбаатараас Сөүл рүү нисч, тэндээсээ Сингапур руу ярьсан байна.
Тэрбээр “Монголд болж байгаа явдал намжтал тэндээ /Сингапурт/ бүгж магадгүй” гэж ойрынхондоо ярьсан талаар хууль хяналтынхан, улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэд Б.Хурц “ууланд гарчээ” гэцгээж байна.
Монголын генерал Б.Хурц Сингапур руу зугтлаа гэсэн үг.
Ташрамд хэлэхэд, МАНАН-гийн гол хор найруулагч гэгддэг Т.Бадамжунай Сингапурт очиж бүгээд удаж байгаа юм. Тэгэхээр Б.Хурц, Т.Бадамжунай хоёр Монгол дахь МАНАН-гийн эсрэг тэмцэл дуустал тэнд хамтдаа “амьдрах” болох нээ.
Эх сурвалж: top secret of Mongolia

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>