“Цуурхал” кино үзэгчдийг байлдан дагуулж байна

1077

“Цуурхал” кино үзэгчдийг байлдан дагуулж байна

 

"Цуурхал” детектив инээдмийн уран сайхны кино нээсэн цагаасаа эхлэн үзэгчдыг байлдан дагуулж эхэллээ. "Этик” продакшны хоёр дахь уран бүтээл болох тус кино өнөөгийн цаг үеийг, цахим гэмт хэрэг, цуурхал гэгч ямар хор хөнөөлтэйг залууст ойлгуулахыг зорьжээ. Мөн үзэгчдийг тэд инээлгэхээ ч мартсангүй.

 

Кибер гэмт хэргийн цаана ямар хүмүүс нуугдаж байдаг, гарах үр дагаварыг нь бодож үзэлгүй сэтгэлийн хөдлөлөөр цахим хуудсанд худал мэдээ тарааснаар юу болж хувирдгийг харуулжээ.

Киноны нээлтийн үеэр Этик продакшны уран бүтээлч Г.Батжаргал МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан баярт үйл явдал болж өнгөрлөө.

Жинхэнэ залуу уран бүтээлчдээс гарч болох тэсрэлт, эрс хүч энэ киноноос мэдрэгдэж байна гэж хэлэхэд хангалтгүй мэт санагдана.

"Цуурхал” МУСК анхны үзэгчид болсон уран бүтээлчид, үзэгчдийн сэтгэгдэл өндөр байсан бөгөөд ихэнх үзэгчид "Кибер гэмт хэргийн шинжтэй үйлдлийн ард хэн нуугдаж байгааг, хэн хамгийн их өртдөг тухай, хэн хохирогч болж үлдэж байгаа зэрэг өнөөгийн нийгмийн бодит дүр зургийг илэрхийлсэн сайн уран бүтээл болжээ” хэмээн ам сайтай байлаа.

Залуустаа уран бүтээлийн өндөр амжилт хүсч олон олон сайхан уран бүтээлүүдээр үзэгчидтэйгээ учран золгож байх болтугай хэмээн ерөөе!

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>