Гитарчин Өөжгий бухимдуу явна

1368
  Монголын №1 гитарчин гэгддэг Өөжгий буюу Д.Өлзий-Орших цахим ертөнцөд тун ч идэвхтэй нэгэн. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч, далан булчирхайгаа тоочоод байдаггүй ч цахим ертөнцөд бол хэн бүхэнд нээлттэй байдаг.

 

     Өдөр бүр өөрийн цахим талбартаа үзэл бодлоо илэрхийлж, эчнээ танилуудтайгаа үзэл бодлоо хуваалцдаг уран бүтээлч маань сүүлийн үед нэлээн бухимлатай яваа сурагтай. Шалтгаан нь, шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй холбоотой гэнэ шүү.

 

      Учир нь шинэ Ерөнхий сайдын хэлж, ярьж байгаа бүхэн түүний ундууцлыг төрүүлж, хорыг нь малтаад байгаа аж. Тиймдээ ч сүүлийн өдрүүдэд тэрбээр цахим хуудсандаа өдөрт дор хаяж нэг удаа Засгийн газрын тэргүүнийхээ нэрийг дурдаж, бухимдлаа тайлдаг болжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>