Кабул хотод дэлбэрэлт болжээ
Автомашин дэлбэрэх үед хэргийн газрын ойролцоо байсан хүний мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас ойр орчмын барилгуудын бүх цонх хагарсан бөгөөд гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь шилний хэлтэрхийд өртжээ. Уг халдлагын хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байгаа боловч "Талибан” болон "Лалын улс” бүлэглэлийн босогчид Кабул хотод удаа дараа тэсрэх бөмбөг дэлбэлэн амиа золиосолж, халдлага үйлдэж байжээ.
Афганистаны Засгийн газар "Талибан” бүлэглэлийн цуутай гурван гишүүнийг 2016 онд хулгайлагдсан гадаадын их сургуулийн хоёр профессороор солилцоо хийх шийдвэрийг гаргаснаас нэг хоногийн дараа дээрх халдлага болсон байна.
Э.Хулан