МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Баян-Өлгий аймгийн УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Х.Баделхан, А.Гылымхан, Т.Аубакир нарыг дэмжиж тус аймагт ажиллав. Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах уулзалтынхаа эхэнд Ерөнхий сайд, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрнөсөн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгсөн. Мөн 2016 оны сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, нүүр бардам уулзаж байгаагаа ч хэлсэн.