Халх нөмрөгийн сав газраас Монгол хүнийг нохойн гөлөг мэт хөөж байна

411

Халх Нѳмрѳгийн сав газар нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог бѳгѳѳд Халх Нѳмрѳгийн гол, бусад олон жижиг гол горхины татам, бургасан шугуйт голын хѳндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хѳндийн нуга, намгархаг хийгээд элсэн манхан бүхий дов толгод нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоц бүхий нутаг юм.

Нѳмрѳгийн сав газарт дундаж ѳндѳр нь д.т.дээш 1500 м -с дээшгүй бѳмбѳгѳр оройтой бэсрэг уулс олон байдгийн хамгийн ѳндѳр нь 1504 м ѳндѳр Соёлз уул юм. Мѳн д.т.д. 1000 м ѳндѳр дэнж маягийн тал газар олон бий. Нѳмрѳг, Бүр, Галдастай голууд нийлж Гурван голын бэлчир хэмээх үзэсгэлэнт газрыг бий болгожээ. Энд Монгол орноос ѳѳр хаана ч байхгүй Хар мѳрний хандгай, халиун буга, бор гѳрѳѳс, зэрлэг гахай, голын халиу, дорнодын мэлхий, зулзагалагч гүрвэл, хар мѳрний цагираг могой,бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хэвлээр явагчид бий.

Мѳн алтан гургуул, хур, тоодог, усны бүргэд, начин шонхор, идлэг шонхор, хар ѳрѳвтас, хѳх дэглий, нугас, тогоруу, хургач бор зэрэг жигүүртэн, улаан далбаат, морин загас, үлгэр загас, булуу цагаан, мѳнгѳлѳг хэлтэг, цурхай, цулбуурт, тул зэрэг 34-н зүйлийн загас, Валерийн тарна, цагаан цээнэ, их саадган цэцэг, бавгар үрт агчаахай зэрэг нэн ховор ургамалууд бий.

Халх Нѳмрѳгийн сав газрыг 1992 онд дархан цаазат газар болгон улсын хамгаалалтанд авчээ.
ТЭГТЭЛ ЭНЭ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРЫГ ХАШААЛЖ, ХИЛИЙН ЦЭРГЭЭР МАНУУЛААД МОНГОЛЧУУДЫГ ОРУУЛАХГҮЙ ХЭМЭЭН ХѲѲДѲГ БОЛЖЭЭ. ЭНД ОЧИРБАТ ЕРѲНХИЙЛѲГЧ, БАТТУЛГА ЕРѲНХИЙЛѲГЧ ЗЭРЭГ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙГ Л ОРУУЛДАГ БАЙНА.

ЭНЭ ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗАР ХЯТАДУУД АМРАЛТЫН ГАЗАР БАЙГУУЛААД, ЦААНААС ХИЛ ДАВАН ОРЖ ИРЭЭД АН ХИЙЖ, АМАРЧ ЗУГААЦААД БУЦДАГ БАЙНА. МОНГОЛЧУУДЫГ ОРУУЛДАГГҮЙ, ОЧИЖ ХАРАХЫГ Ч ЗѲВШѲѲРДѲГГҮЙ ГЭХЭЭР ЭНЭ ГАЗАР МОНГОЛЫН ХАРЬЯАЛАЛААС ГАРСАН ГЭСЭН ҮГ. ДОРНОДОД ЭНЭ МЭТЭЭР МОНГОЛ ХҮНД ХАМААГҮЙ, ЗАРАГДСАН, МАНАЙ ГАЗАР ХЭМЭЭН БУУТАЙ ХЯТАДУУД ГАРЧ ИРЖ ХѲѲЖ ТУУДАГ ГАЗАР НУТАГ ИХ БИЙ.

МОНГОЛЫН ГАЗАР ШОРОО ХАРИЙН МЭДЭЛД ОРСОНЫ ЭНГИЙН ЖИШЭЭ НЬ ЭНЭ БОЛНО. БИД ХЭНИЙ ГАЗАР ШОРООН ДЭЭР, ХЭНД ХѲѲГДѲЖ ТУУГДАЖ АМЬДАРЧ ЯВНАА.
ДАРХАН ЦААЗТАЙ “ХАЛХ НѲМРѲГ”-ИЙН САВ ГАЗРАА БУЦААЖ АВЪЯ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>