Монгол улсад АНУ-аас тусламжийн бараа ихээр нийлүүлжээ

339

Монгол улсад АНУ-аас тусламжийн бараа ихээр нийлүүлжээ

 

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол улс 2021 оны эхний 1 сард импортоор нийт 458.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2020 оны мөн үеэс 14.5 сая ам.доллараар буюу 3.1 хувиар буурчээ.

 

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 2.3 сая ам.долларын бараа импортлосноос барааг   гарал   үүслийн   орноор   авч  үзэхэд АНУ-д 32.0 хувь, Японд 46.9 хувь, БНХАУ-д 17.8 хувь тус тус ногдож байна. Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал  АНУ-д 47.4 хувь, Дани-д 31.7 хувь, БНХАУ-д 9.9 хувь, Австри-д 3.7 хувь тус тус ногдов. 

 

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 1.0 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 36.2 хувь, Австри-д 36.2 хувь, ХБНГУ-д 23.8 хувь тус тус ногдож байна  Нийт зээлийн барааг  Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 28.7 увийг БНХАУ-с, 36.2 хувийг Австри-с, 23.8 хувийг ХБНГУ-с тус тус олгожээ. 

 

Нийт 7.8 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл ОХУ-д 85.4 хувь, БНХАУ-д 14.4 хувь тус тус ногдож байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>