Зэсийн баяжмалын экспорт нэмэгджээ

589

Монгол Улс энэ оны эхний улиралд 361 400 тонн зэсийн баяжмал экспортолж, 503.7 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс долоон хувиар, орлого есөн хувиар өссөн дүн юм байна. Монгол Улс 2018 онд нийт экспортынхоо 87 хувийг уул уурхайгаас бүрдүүлсэн байна. Мөн ДНБ-ий 24 хувь, гадаадын нийт шууд хөрөнгө оруулалтын 75 хувь нь энэ салбарт ногдож байгаа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ талаар мэдээллээ. 

Х.Батсайхан 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>