Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье
- Дөрөвдүгээр сарын 23-нд өнөөдөр болон дөрөвдүгээр сарын 9, 10-нд II тун хийлгэх иргэд бүрэн, дөрөвдүгээр сарын 11-нд хийлгэх байсан иргэдийн 25 хувь,
- Дөрөвдүгээр сарын 24-нд тухайн өдөр болон дөрөвдүгээр сарын 12, 13-нд II тун хийлгэх байсан иргэд бүрэн, дөрөвдүгээр сарын 11-нд хийлгэх байсан иргэдийн 75 хувь, дөрөвдүгээр сарын 14-нд хийлгэх байсан иргэдийн 10 хувь,
- Дөрөвдүгээр сарын 25-нд тухайн өдөр болон дөрөвдүгээр сарын 15, 16, 17-нд II тун хийлгэх байсан иргэд бүрэн, дөрөвдүгээр сарын 14-нд хийлгэх байсан иргэдийн 90 хувь,
- Дөрөвдүгээр сарын 26-нд тухайн өдөр болон дөрөвдүгээр сарын 18-22-нд II тун хийлгэх байсан иргэдийг тус тус дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.