Хүний амь хөнөөсөн этгээдийг 24 жилийн дараа баривчилжээ

495

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид одоогоос 24 жилийн өмнө хүний амь нас хөнөөгөөд зугтсан этгээдийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  51 настай, эрэгтэй А гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Хэрэгтэн талийгаачтай танил байсан аж. Улмаар  наймдугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн Прокурорын газраас А-г яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэгтэн талийгаачийг хувийн таарамжгүй  харилцааны улмаас хөнөөсөн гэдгээ мэдүүлсэн байна.
1996 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гарсан уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг тасралтүй  өнөөдрийг хүртэл явуулсны үр дүнд  хэрэгтнийг ийн баривчилжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>