Барилгын материалын ТОП-50 үйлдвэрлэгч
Шалгаруулалтыг олон нийтийн дунд нээлттэй хэлбэрээр явуулах бөгөөд дэвшилтэт техник технологи ашигласан байдал, үйлдвэрлэлтийн хэмжээ, бүтээгдэхүүний чанар, байгаль орчинд ээлтэй зэрэг бүтээгдэхүүнд тулгуурласан шалгуур үзүүлэлтүүдээс гадна ажилтан, албан хаагчдын тоо, улс эх оронд төлсөн татвар төлөлтийн хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт зэрэг олон нийт, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага өндөр байгааг ч мөн харгалзан үзэх юм.
Төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагын барилгын материалын үйлдвэрлэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд шалгаруулалтыг удирдан явуулна. Мөн "top.barilga.mn” цахим хуудсаа дамжуулан олон нийтийн дунд асуулга явуулж, "Топ-50” барилгын материал үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах юм. Иймд иргэд олон нийт та бүгдийг өөрсдийн дэмждэг барилгын материал үйлдвэрлэгчийн төлөө саналаа өгч идэвхтэй оролцохыг уриалж байна.Санал асуулга нэгдүгээр сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэл үргэлжилнэ.
"Топ-50” шалгаруулалтанд багтсан 2015 оны шилдэг барилгын материал үйлдвэрлэгчдийг Монголын барилгын салбарын хамгийн олон уншигч, харилцагчтай "Барилга.МН” сэтгүүл болон өдөрт 10.000 гаруй хандалттай "Барилга.МН” сайтаар дамжуулан салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгж компаниудад зарлан тунхаглах төдийгүй иргэд олон нийтэд сурталчилан таниулж, алдаршуулна.
Ингэснээр барилгын материал үйлдвэрлэгч та бүхний харилцагчдын тоо, борлуулалтын хэмжээ нэмэгдэж, орлого өсч, хямралыг хямрахгүйгээр даван туулна гэдэгт найдаж байна. Ингэснээр "Барилга.МН” сэтгүүл нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих иргэний үүргээ биелүүлж буй хэрэг билээ.
Иймд барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулалтын журамтай танилцан идэвхтэй оролцохыг хүсье.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг: 70113333, 99907814
Анкет илгээх хаяг: Odontuya@barilga.mn
Та Анкет татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу. Баярлалаа
Эх сурвалж: Барилга.МН