Төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ

385

Төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ

 

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 545.2 (28.6 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 380.2 сая, үйлчилгээний худалдааны алдагдал 204.1 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин урсгал дансны алдагдал энэ оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 183.2 сая ам.доллароор багасаж, 34.1 сая ам.доллар болжээ.

 

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 803.5 сая, зарлага 2.2 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 253.6 сая, зарлага 457.8 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал 2022 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 204.1 сая ам.доллароор өсөж, 1.4 тэрбум ам.доллар болжээ.

 

Хөрөнгийн данс энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 106.4 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 19.4 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн 2022 оны 9 дүгээр сард 24.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 58 сая ам.доллароор нэмэгджээ. Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 236.1 сая ам.доллароор нэмэгдлээ. Харин энэ оны 9 дүгээр сард 189.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 299.7 сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

 

Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 778.7 сая ам.доллароор нэмэгдэв. Харин энэ оны 9 дүгээр сард 163.1 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх сарынхаас 368.3 сая ам.доллароор нэмэгджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>