Дэлхийг зорьсон хөгжлийн алхаа

20

Өвөр Монголын Өөртөө Засах Орны 14 дэх сонгуулийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гуравдугаар чуулганаар буюу 01-р сарын 14-нд ӨМӨЗО-ны Засгийн газрын ажлын тайланд: 2025 онд Өвөр Монгол чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг ашиглан, дүрэм тогтолцооны нээлттэй байдлын өндөр стандартыг нэвтрүүлэх ажлыг хурдасгаж, "Бүс ба Зам" болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад илүү гүнзгий оролцож, Зүүн Хойд Ази, Төв Ази, Европ, Америк, Австрали, Шинэ Зеландтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж өргөжүүлнэ гэж тэмдэглэлээ.

Нээлттэй байх нь ахиц дэвшил авчирдаг, хамтын ажиллагаа нь хожсон үр дүнд хүргэдэг. 2024 оныг эргэн харахад, 20 нээлттэй боомтын төвлөрлийн давуу талд тулгуурлан, шинэ эриний бүх талын нээлттэй шинэ төлөв байдлыг бий болгох чухал зорилтоо биелүүлж, Өвөр Монгол нээлттэй, хамтын ажиллагааны замаар түргэн урагшилж, хүсэл тэмүүлэл, эрч хүч, итгэл найдвараар дүүрэн байлаа.

2024 онд Өвөр Монголын боомтуудын ачааны хэмжээ 123.4 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.5 хувиар нэмэгдэн дээд амжилт тогтоож, үндэсний хэмжээнд хуурай замын боомтын ачаа тээврийн хэмжээгээрээ тэргүүлсэн хэвээр байв.

2024 онд Өвөр Монголын боомтуудын зорчигч тээврийн хэмжээ 5 сая 110 мянган хүнд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 53 хувиар нэмэгдэж, боомтууд тогтвортой байдлаа хадгаллаа.

2024 онд ӨМӨЗО-ны боомтуудын чиг үүрэг улам өргөжин тэлэв. Гаалийн хөнгөлөлттэй ерөнхийлсөн бүс, хилийн худалдааны бүс, хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс, Б төрлийн баталгаат логистикийн парк зэрэг төрөл бүрийн нээлттэй платформуудын үр нөлөө улам бүр нэмэгдэж, мах, үр тариа, тэжээл зэрэг гаалийн хяналт шалгалтын 19 цэг ажиллуулсан. Улмаар наймаас доош хүний суудалтай жижиг оврын бүх тээврийн хэрэгсэл Монголын авто замын боомтоор дамжин өнгөрөх боломжтой болсон юм.

2024 онд ӨМӨЗО-ны боомтын ухаалаг систем тасралтгүй шинэчлэгджээ. ӨМӨЗО-ны хэмжээнд авто замын 12 боомт хил гаалийн хяналтын мэдээллийг нэг цогц, нэг цэгийн үйлчилгээнд хамруулж, ачаа барааг шалган нэвтрүүлэх цаг хугацааг секундаар хэмжигдэх боллоо. Хил дамнасан АGW хүнгүй автомат систем Ганц мод, Цэгээ боомтуудад хоёр жил тогтвортой ажиллаж байна. Мандал, Зүүн хатавч, Ар хашаат зэрэг боомтуудад зэрэг хэрэгжиж байна. Хүнд даацын ачааны машины хил дамнасан автомат ногоон тээвэрлэлтийг амжилттай туршлаа.

2024 онд Өвөр Монголын боомтын эдийн засаг улам цэцэглэн хөгжив. Хятад-Европ чиглэлийн 60 мянга гаруй ачааны галт тэрэг Хятадын бүс нутгийн боомтоор орж гарч, 126 шугам ажиллуулж, 22 мужийн 64 хотыг хамарч, гадаадын 10 улсын 22 терминал хот руу тээвэрлэгджээ. Боомтын эрчимтэй хөгжлөөр бүс нутгийн гадаад худалдаа эрчимжиж, "боомт + парк" болон "боомт + ар тал" зэрэг зохицуулалттай хөгжлийн шинэ хэв маяг бүрдүүлэв. Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, газрын тос, байгалийн хий, хайлуур жонш зэрэг импортын задгай түүхий эдийг хадгалах, шилжүүлэн ачих таван үндсэн ангиллын парк, коксжих нүүрсний үйлдвэр, үр тариаг нарийн боловсруулах зэрэг найман томоохон боловсруулах үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлжээ. Дэлхийг холбосон энэ том суваг нь Өвөр Монголын 4200 гаруй километр хилээс гараагаа авдаг. Олон төрлийн хүчийг нэгтгэж, эрч хүчээр дүүрэн байна.

ӨМӨЗО хөрш зэргэлдээ улсууд руу халуун гараа сунгаж, дуу дуугаа нэгтгэн, найрамдлын дуугаа цуурайтуулж байна. ХКН-ын ӨМӨЗО-ны 11-р сонгуулийн хорооны 9-р бүгд хурал, ӨМӨЗО-ны эдийн засгийн ажлын бага хурлаас онцлон тэмдэглэхдээ: Өвөр Монголын шат бүрийн захиргааны хамтын хүчин чармайлтаар ӨМӨЗО-ны гадаадад нээлттэй байлгах ажил төрөл болон гадаадтай хамтран ажиллах хурд ахисан байна. Өвлийн тэсгим хүйтэнд Эрээн хот дахь Өвөр Монголын Дафэн Эдийн засаг, худалдааны импорт, экспортын ХХК-иар ороход жийп, пикап зэрэг 20 гаруй хуучин автомашины холбогдох албан бичиг, экспортын мэдүүлгийн үйлдлийг гүйцэтгэсний дараа Монгол, Орос руу экспортлохоор болжээ.

"Эрээн боомт нь хуучин автомашин, арилжааны болон бусад тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх зэрэг чадавхыг бүрдүүлсэн. Түүнчлэн Эрээн хотын захиргаа ч аж ахуйн нэгжүүдийг хуучин автомашины экспортын бизнес эрхлэхийг хүчтэй дэмждэг. Тиймээс тус компанийн хуучин авто машины экспортын ажил үйлс хурдтай хөгжсөн гэж тус компанийн ерөнхий захирал Цүй Миньюй хэлэв. Олон улсын худалдаа төрөл бүрээр хөгжихийн хэрээр Өвөр Монголын хуучин автомашины экспортын бизнес ч урьд өмнө байгаагүйгээр хурдтай хөгжиж байна. Тоо баримтаас үзвэл, 2024 онд Өвөр Монгол 8357 хуучин машин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар өсөв. Нэгдүгээр сарын 10-ны өдрийн 14:02 цагт Өвөр Монголын Бугат хотын Дүнхэ олон улсын нисэх онгоцны буудлаас онгоц хөөрч хоёр цаг гаруйн дараа Монголын Шинэ Чингис хаан нисэх онгоцны буудалд газардав.

2024 онд Умардын агаарын тээврийн хяналт удирдлагын газар болон дээд шатны холбогдох байгууллагууд Бугат хотын нисэх онгоцны буудлыг 2024 оны 10-р сарын 31-ээс албан ёсоор гадаадад нээлттэй болгохыг зөвшөөрсөн юм. Мөн оны 09-р сард Иргэний агаарын тээврийг удирдах газрын зөвшөөрлөөр "Бугатын Дүнхэ нисэх онгоцны буудал"-ыг албан ёсоор "Бугатын Дүнхэ олон улсын нисэх онгоцны буудал" болгон өөрчилж, 12-р сарын 27-нд Бугат-Улаанбаатарын олон улсын чиглэлийн анхны нислэг амжилттай нээгджээ. Шинэ зам нээгдсэнээр ӨМӨЗО, Монгол улс хоорондын эдийн засаг, худалдааны солилцоо улам хурдсав.

2025 онд Өвөр Монгол Орос, Монгол хоёр улстай харилцах харилцаагаа улам өргөжүүлэхийн тулд хилийн худалдааг цаашид эрчимжүүлж, худалдааны цар хүрээг тэлж, Орос, Монгол руу хил дамнасан цахим худалдаа, хуучин автомашины экспортын бизнесийг өргөжүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг тэнцвэртэй хөгжүүлэх зорилгоор Орос, Монгол Улстай харилцаа холбоогоо цаашид бэхжүүлж, Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний Монголын зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, Орос, Монгол Улстай том том төслүүдээ хөдөлгөж, гадаад хамтын ажиллагаа, солилцооны платформуудыг бий болгон, үр дүнтэй ашиглаж, Орос, Монгол Улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн тулд ӨМӨЗО Бээжин-Тяньжинь-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Гуандүн-Хонконг-Аомэний их булангийн бүс болон зүүн хойд гурван мужтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Бээжин хот болон Өвөр Монголын бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Өвөр Монголын зүүн, төв, баруун бүс нутгийг зохицонгуй хөгжүүлнэ.

Шинэ жилд ӨМӨЗО гадаад худалдаагаа өргөжүүлж, хуучин автомашин, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний экспортын цар хүрээг өргөжүүлнэ. Хил дамнасан цахим худалдааны аж ахуйн нэгж, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэн, хилийн чанадад худалдааны гол түнш улс орнуудад агуулах байгуулна. Хөх хот, Улаанцав зэрэг хотуудад Хятад-Европын галт тэрэгний хангамжийн төв байгуулахыг идэвхтэй дэмжиж, галт тэрэгний ачаа барааны дамжуулан өнгөрүүлэх чадавхыг сайжруулан, дүүрэн ачаатай буцахыг батална. Хятадаас хөдлөх болон Хятадад буцаж ирэх Хятад-Европын галт тэрэгний цувааг 500-гаас давуулж, боомтын бараа ачааллын хэмжээг 130 сая тонн болгон нэмэгдүүлж, гадаа худалдааны импорт, экспортын нийт хэмжээг 220 тэрбум юаниас дээш байлгахаар зорин ажиллаж байна.

Шинэ жилд Эрээн хотоос Замын-Үүдтэй холбосон эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Манжуурын төмөр замын боомтын хоёрдугаар шугам, Эрээн хотын авто замын боомтын хоёрдугаар суваг, Мандал боомтын өргөтгөл, Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүр зэрэг чухал төслүүдийг барьж, Манжуур, Эрээн хотын ухаалаг боомтын туршилтын барилгыг дуусгана.

Зуун жил тохиолдоогүй том өөрчлөлт хувиралтын нөхцөл байдалд Өвөр Монголын гадаадад нээлттэй байх итгэл зориг хувиршгүй бөгөөд хамтын ажиллагааны итгэл буурахгүй, урагш тэмүүлэх хөгжлийн алхаа зогсохгүй, нээлтийн харгуйгаар эрч хүч дүүрэн урагшилж, сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулах болно.

Зохиогч: Б.ХУРЦ, ХӨҮ РҮЙ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: SLG

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>