Сайн уу! “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам

18

Хятадын "Мөсөн хот" хэмээгдсэн Харбин хотноо 02-р сарын 07-ний үдэш "Азийг гэрэлтүүлье" ая дуу тоглолтын эгшиглэнд Азийн өвлийн спортын IX наадам нээгдлээ.

Тайландын Бангкок хотноо 2023 оны 07-р сарын 08-нд болсон Азийн Олимпийн Зөвлөлийн (ОСА) 42 дахь Ерөнхий Ассамблейгаар Хятад улс “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмыг зохион байгуулах эрхийг олж дэлхйид зарласан юм. Азийн өвлийн спортын IX наадам нь Бээжингийн өвлийн олимпийн дараа Хятадын зохион байгуулж байгаа олон улсын мөс цасны спортын бас нэгэн томоохон арга хэмжээ юм. Мөн 1996 оны Харбин Азийн өвлийн спортын наадам, 2007 оны Чанчунь Азийн өвлийн спортын наадмаас хойш Хятад улс гурав дахь удаагаа Азийн өвлийн спортын наадмыг зохион байгуулж байгаа юм. ийнхүү Харбин хот нь хоёр удаа "Азийн өвлийн спортын наадам зохион байгуулсан хот" болж Азийн олон орны тамирчидын ур чадвараа сорих талбар болж байгаа юм.  

Азийн өвлийн спортын наадмын талаар та хир мэддэг вэй?

 Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулдаг Аз тивийн өвлийн спортын наадам анх 1986 онд Японы Саппоро хотод болсон бол үүнээс хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстанд нэг удаа хүлээн авсан бол БНХАУ-д гурав дахь удаа энэхүү спортын наадмыг зохион байгуулж байна. Бээжингийн өвлийн олимпоос Харбины Азийн өвлийн спортын наадам хүртэл, Хятад улсын “цас мөсний мөрөөдөл” Хятад даяар түгж, улмаар дэлхийн цас мөсний спортод шинэ эрч хүч нэмэрлэсэн юм. Азийн өвлийн спортын IX наадамд оролцож буй улс орон, бүс нутгийн тоо, тамирчдын тоо түүхэн дээд амжилт тогтоолоо.

 "Өвлийн мөрөөдөл, Азийн хайр" сэдвээр болж байгаа  “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд нийт 34 улс орон, бүс нутгийн 1270 гаруй тамирчид 11 спортын 64 төрөлд оролцож, хүч тэнхээ авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Хятадын спортын төлөөлөгчдийн баг 257 хүний бүрэлдэхүүнтэйгээс 170 нь тамирчин юм. Тэд спортын бүх 6 том төрөл, тэмцээний 11 төрөл, 64 бага төрөл тэмцээнүүдэд оролцох байна.

Азийн өвлийн IX наадмын сүлд "Чао Рань"-ийг Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн академийн хамт олон бүтээсэн бөгөөд уг загварт шорт-трекчдийн хурдан гулгагч, Харбины хотын цэцэг голт бор цэцэг, Олимпийн зөвлөлийн нарны дүрс зэрэг элементүүдийг багтааж, Хятадын соёл болон Олимпийн элементүүдийг уялдуулан шинэ эринд спортын их гүрний бүтээн байгуулалт, Азийн мөс, цасны спортод шинэ хувь нэмэр оруулж байгаа Хятадын  эрч хүчийг харуулж байна. Гал бамбар нь ойролцоогоор 735 мм, дээд диаметр нь 115 мм, гар диаметр нь ойролцоогоор 50 мм. Азийн өвлийн спортын наадмын өлзийт амьтан "Биньбинь" болон "Нини"-ыг Чинхуа их сургуулийн Дүрслэх урлагийн академийн баг бүтээжээ.

Энэ удаагийн Азийн өвлийн спортын наадам нь Азийн мөс, цасны тамирчдын уралдаан тэмцээний индэр болж буй төдийгүй Азийн орнуудын спортын солилцоо, соёлын интеграцчиллыг дэмжих чухал боломж болж буй юм. 

 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: http://www.news.cn/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>