Бас нэг онгол бүсгүй хилийн чанадад амиа алдлаа

1447
Бас нэг онгол бүсгүй хилийн чанадад амиа алдлааМанай улсын дөрвөн Монгол залуу зам тээврийн ослоор Франц улсад амиа алдсан хэрэг хэдхэн сарын өмнө гарч байсан. Тэгвэл тус улсад манай улсын иргэн М гэгч бүсгүй бусдын гарт амиа алдсан хэрэг гарчээ. Эл хэрэг Пираго хотод үйлдэгдсэн байна. Хэргийг тус улсын цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллан хэргийн сэжигтнийг барьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
 
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг нөхрийнх нь нууц амраг хөнөөсөн байж болзошгүй аж.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд хэлэхдээ "Талийгаач учир битүүлгээр амь насаа алдсан. Ар гэрийнхэн нь тэнд очсон. Энэ хэрэгт манай улсын нэг иргэнг саатуулан шалгаж байгаа.Мөн талийгаачийн ар гэрийнхнийг гурван хүүхэдтэй нь уулзуулах, оршуулгын ажлыг гүйцэтгэх, цагдаад мэдүүлэг өгөх зэрэг асуудлуудад манай Элчин сайдын яам туслалцаа үзүүлж байна” гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>