Оюуны өмч хулгайлсан хэргээр анх удаа ял оноолоо
Оюуны өмчид халдсан гэмт хэргийг Монгол Улс анх удаа шүүхээр шийдвэрлэжээ.
Тэрбээр гадаадын компанийн бүтээлийг ашиглан 54.2 сая төгрөгийн ашиг олсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. "Касперский” барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгчид шүүсэн байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар буруутгаж, таван сарын хугацаагаар баривчлах ял оноожээ.