Г.Дэнзэнг яллагдагчаар татан, үргэлжлүүлэн хорихоор боллоо

1174

ЗГХЭГ-ийн дэд дарга, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улмаар энэ сарын 21-ны өдрөөс цагдан хорьсон юм. Хуулийн дагуу цагдан хоригдох хугацаа өчигдөр дууссан байна. Гэвч шүүгчийн захирамж гарч, түүний хоригдох хугацааг дахин 2 сараар сунгажээ. Учир нь прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татсан байна.

Г.Дэнзэнг эхнэрийнхээ "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Харин тэрбээр энэ асуудалд "Миний тухай сөрөг мэдээлэл их цацагдаж байна. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. "Говь повер” гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй” гэх тайлбарыг өгч байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>