Египетийн ерөнхийлөгч асан Мурсид цаазаар авах ял оноожээ

824

Египетийн ерөнхийлөгч асан Мурсид цаазаар авах ял оноожээӨчигдөр Каирын шүүх Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси, "Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мохамед Бади болон тус хөдөлгөөний нөлөө бүхий дөрвөн гишүүнд цаазаар авах ял оноосон байна. Мурсиг 2011 оны улс төрийн хямралын үеэр олон хоригдлыг шоронгоос оргуулсан хэрэгт холбоотой гэж үзжээ.

Шүүх хурлыг даргалагч Шабаан Аль-Шамигийн хэлснээр, яллагдагчид Египетийн гурван том шоронгийн харгалзагч цэргүүдийг хөнөөх хуйвалдаан зохион байгуулж, бараг 20 мянган хоригдлыг суллаж, хилийн гурван хамгаалагч, цагдаа нарыг хулгайлж, тэднийг Египет болон Газын зурвас хоорондын хилд Палестины босогчдын барьсан хонгилоор Газын зурвас руу зугтаалгасныг мөрдөн шалгалтын явцад тогтоосон байна

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>