Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүнээр Н.Учрал 95,7% иар сонгогдлоо

974


НАМЗХ-ны Их хурал энэ амралтын өдрүүдээр болох гэж байгаа билээ. Их хурлынхаа өмнө ээлжит чуулгануудаа хийх үүрэг авсан салбар байгууллагууд хуралдсан байна. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, НАМЗХ-ны Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн НАМЗХ-ны ээлжит бус чуулган "Хязгаар-35” хуралдаж шинэ бүтэц зохион байгуулалтаа хийлээ.

Өмнө нь Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан эдүгээ 42 настай П.Баярхүү тэргүүтэй удирдах бүрэлдэхүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн холбооныхоо дүрэмийн дагуу шинэ залуу баг цаашид уг салбар байгууллагыг удирдаж авч явах болоод байна.

Хуралд нийт 210 төлөөлөгч оролцохоос 165 төлөөлөгч буюу 77,4% ийн ирцтэйгээр хуралдаж НАМЗХ-ны дүрмийн дагуу Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар зөвшилцөж Нийслэлийн МАН-ын газрын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэн нийт төлөөлөгчдийн 95,7%-ын саналаар сонгогдлоо.

Мөн ирэх 4 жилийн хугацаанд нийслэлийн НАМЗХ-г удирдан авч явах шинэ тэргүүлэгчдээ батлан, Хяналтын хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгож даргаар нь С.Энхбаярыг сонгосон байна.

Ийнхүү 35 насыг 40 болгоно болгохгүй гэж маргалдаж байсан талуудын маргаан Нийслэл дээрээ таслагдан НАМЗХ дүрмийнхээ дагуу ажиллаж эхэллээ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>