Зургаан хүүхэд голд живж амиа алджээ

1040

Зургаан хүүхэд голд живж амиа алджээЦаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд төв, зүүн, говийн аймгийн нутгаар халж, хуурайшилт ихтэй, ялангуяа орхон, сэлэнгийн сав, зүүн аймгуудын нутгаар 30-35 градус хүрч халах төлөвтэй байна.

 Иймд: өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас болгоомжилж, задгай газар байлгах, нарны шил малгайг тогтмол өмсүүлэх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

 Мөн хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр их гарч байгаа тул амралт, аялал зугаалгаар явахдаа галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ил асаасан галын нурмыг сайтар унтрааж аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

 Мөн он гарсаар гол усны ослын золгүй тохиолдлоор 20 хүн нас барсан байна. Үүний 6 нь бага насны хүүхэд байна.

 Нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол усанд орохгүй байх, бага насны хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй, усанд оруулахгүй байхыг анхааруулж байна.

 Мөн 06 дугаар сард их халалтын улмаас аянга цахилгаан буух, түр зуурын хүчтэй салхи, уруйн үер болох эрсдэл нэмэгдэж байгаа тул голын ай, сав, гуу, жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан айл өрх үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бороо орох үеэр салхины хүч түр зуур ширүүсэх учир гэр орон, байшингийн дээврийн бэхэлгээ, хашаа хорооны бат бэх байдлыг хангаж иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>