Цагдаагийн алба хаагч гавьяа байгуулжээ

575

 Цагдаагийн алба хаагч гавьяа байгуулжээОлон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Цагдаагийн алба хаагч хүүхдүүд рүү чиглэж явсан машиныг өөрийн автомашинаараа хааж хамгааллаа” гэх мэдээлэл өчигдөр тарсан. Дээрх мэдээллийг албаныхнаас тодруулахад, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин хүүхдүүдийг ослоос аварсан талаар мэдээлэв. Түүнийг энэ сарын 3-ны 21.00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн XVIII хороо, Долоон буудлын уулзварт албаны "Kia rio” маркийн автомашинаа жолоодон явж байх үед нь "ММС Canter” маркийн автомашин жолоочгүйгээр уруудан урдаа байсан машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байжээ. Энэ үед нь албаны автомашинаараа хааж зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох аюултай нөхцөл байдлаас хамгаалж чадсан байна.


UNEN.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>