Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

495

 

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2015 оны наймдугаар сарын 24-ны 21 цагаас наймдугаар сарын 25-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө  нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр.  Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.


2015 оны наймдугаар сарын 26-нөөс наймдугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг,  зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд Алтайн уулсаар, 29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 29-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>