Далд уурхайн ерөнхий менежерээр Грег Фийлдийг томиллоо
"Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй "Грег Фийлдийг энэ чухал албан тушаалд томилж байгааг дуулгахдаа бид таатай байна. Грег "Оюу толгой” компанид олон чиглэлийн ажил хариуцаж ирсний зэрэгцээ далд уурхайн блокчлон олборлолтын төслүүд болон уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр олон улсад ажиллаж байсан арвин туршлагатай” гэжээ.
Грег Фийлд нь өмнө "Оюутолгой” компанид Дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм. Тэрээр Ази, Африк, болон Австрали тивд уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан юм байна.