Тамара эмээ "50 саяын уналт" нэвтрүүлгийн багийхантай уулзжээ

2087

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр  Эрдэнэ Цолмон хаягтай фэйсбүүк хаягтай нэгэн залуу 78 настай эмээгээ Боловсрол суваг телевизийн 50 саяын уналт нэвтрүүлэгт оролцуулах хүсэлтэй  байгаагаа илэрхийлж, олон нийтээс тусламж хүссэн юм.

Түүний эмээ насаараа хөдөө мал малласан малчин бөгөөд зав л гарвал уран зохиолын ном уншиж, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэж, үгийн сүлжээ бөглөдөг аж. Тиймээс эмээгийнхээ хүслийг биелүүлж 50 саяын уналт нэвтрүүлэгт оролцохын тулд хэрэглэгчдээс "50 саяын уналт" нэвтрүүлгийн хамт олныг хартал шейр хийхийг гуйсан юм. Тэгвэл 9800 гаруй хүн шейр хийсний ачаар эмээгийн хүсэл биелэхээр болжээ. Учир нь 50 саяын уналт"нэвтрүүлгийн хамт олон  Тамара эмээг нэвтрүүлэгтээ урьж оролцуулах болсон тухайгаа мөн л фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Тамара эмээ Боловсрол суваг телевизийн "50 саяын уналт" нэвтрүүлгийн багийнхантай уулзжээ.

Дашрамд дурьдахад "50саяын уналт" нэвтрүүлэг шинэчлэгдэж, "80 саяын уналт" нэртэйгээр үзэгч та бүхэнд хүргэх бөгөөд  нэвтрүүлгийн анхны оролцогчоор Тамара гуай тодорчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>