"...Цэдэнбал гавьяа шагналд дуртай байгаагүй ээ. 1961 онд Хөдөлмөрийн баатар болохдоо их уурлаж, надаас асуулгүй ийм зүйл хийлээ, ингэж болохгүй гэж хэлэхэд нь Ж.Самбуу дарга тайвшруулж, духан дээр нь үнсээд, ард түмэн ингэж хүслээ гэж хэлээд даруухнаар эмнэлгийн өрөөндөө гардаж авч билээ.
Тэр үед Цэдэнбал осолд орчихсон байсан юм. Дараа нь надад Төрийн шагнал хүртээх болоход Цэдэнбал:
-Би чамд өгөх болж байна уу? Настя. Цэдэнбал авгайгаа шагналаа гэх нь аятайхан биш шүү дээ гэхэд нь би үнэхээр ч тийм юм гээд больсон. Гэвч манай фонд, сайд нарын зөвлөлөөс удаа дараа тодорхойлолт ирүүлж, бүр хүүхдүүдээр хүртэл захиа бичүүлсэн болохоор Цэдэнбал надад хандаж
-Энэ бол миний хүсэл биш, чиний ч хүсэл биш. Хүүхдүүдийн сэтгэл юм шүү гээд зарлиг дээр гарын үсгээ зурсан юм..."
(Анастасия Цэдэнбал-Филатова)