Гудамжнаас улс төр рүү “үсэрсэн” нүүрс

1362

Гэр хорооллыг барилгажуулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгана, нүүрсийг хална гэж үе үеийн төр, засгийн удирдлагууд ярьж, хэлдэг ч хэрэгжсэн нь үгүй. Нийслэлийн 310 мянган гаруй өрхийн 70 шахам хувийг эзэлдэг гэр хорооллынхны өнтэй өвөлжих гарц нь нүүрсний хэрэглээ. Гэр хорооллынхны нүүрсний хэрэглээг багасгахаар халаалт, нарны сэргээгдэх эрчим хүч, цахилгаанаар өвлийн  халаалтаа авч байгаа айл өрхүүдийн цахилгааны төлбөрөөс 50 хувь чөлөөлнө гэдэг. Гэвч үүнд зөвхөн шөнийн цахилгааны хэрэглээ нь хамрагддаг бөгөөд энэ нь 00-06 цагийн хооронд үйлчлэлтэй байдаг.   Энэ нь нийт цахилгааны төлбөрийнх нь 10 хувьд ч хүрдэггүй гэж иргэд гомдоллож байна лээ. Дээр нь гэр хорооллын амьдралын түвшин доогуур өрх цахилгаанаар дулаанаа хангах байтугай хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг чүүтэй чайтай төлж, цахилгаанаа таслуулчихгүйн төлөө зүтгэж байгаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>