АРГЕНТИНД ТЕРРОРИЗМЫН ХЭРЭГТ ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

909

АРГЕНТИНД ТЕРРОРИЗМЫН ХЭРЭГТ ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

 

Аргентины засаг захиргаа Буэнос-Айрис хотын онгоцны буудал дээр АНУ-д терроризмын гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан, Ливан улсын иргэнийг баривчилжээ. Энэ талаар тус улсын хэвлэлийн эх сурвалжаас Рейтер агентлаг мэдээллээ. Ливан улсын иргэн Халил Мохамед Эль-Сайед гэгчийг Аргентины хилийг Парагвайгийн хуурамч паспортоор хил давах байх үед нь баривчилсан байна. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд уг этгээдийг терроризмын ямар хэрэгт буруутгаж байгаа нь тодорхойгүй байна. Мохамед Эль-Сайед нь мөн Бразил улсад хар тамхи,галт зэвсэг хууль бусаар худалдаалсан хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа ажээ.
Ж.Батдорж
Эх сурвалж: Риа новости

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>