Шилдэг тулаанчид өрсөлдөнө
Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо нь Японы холимог тулааны "Deep” холбоотой хамтран "MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ.
Монголын шилдэг долоон тулаанч Японы шилдэг долоон тулаанчтай халз тулалдах энэхүү тэмцээнд өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн бүсгүй М.Баярмаа нар оролцохоор болсон байна.