Зээл, итгэлцлийн үйлчилгээний мэдээг сар бүр авна

1036

Зээл, итгэлцлийн үйлчилгээний мэдээг сар бүр авна

 

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор "Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож хяналт тавих журам"-д өөрчлөлт орууллаа.

Журмын 4.3-т, зээл, санхүүжилтийн үйлчилгээ эрхэлдэг ББСБ үндсэн үйл ажиллагааны тайлангуудаас гадна 10 төрлийн тайланг, 4.4-т хөрөнгийн удирдлагын үйлчилгээ эрхэлдэг ББСБ нэг төрлийн тайланг улирал тутам ирүүлж байхаар тус тус заасныг өөрчлөн, зээл болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-уудаас "Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайлан”, "Итгэлцлийн үйлчилгээний төвлөрлийн тайлан” мэдээг батлагдсан маягтын дагуу сар бүр авч байхаар боллоо.

Тогтоол 2016 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд ингэж тайлан мэдээний хугацаа, давтамжийг нэмэгдүүлснээр ББСБ-уудыг учирчболзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт авч, удирдамж, чиглэлээр ханган, салбарын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж Хороо үзэж буй юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>