Монголын говиос түүхэн дэх динозаврын хамгийн том мөр олдлоо

977

Монголын говиос түүхэн дэх динозаврын хамгийн том мөр олдлоо

 

Хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн өлгий нутаг болсон Монголын говь цөлөөс бас нэгэн түүхэн олдвор олдлоо. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд олдож байсан хамгийн том үлэг гүрвэлийн мөр юм.

 

Үүнийг Монгол-Японы хамтарсан экспедицийн малтлага хийсэн археологичид анх олсон бөгөөд уг үлэг гүрвэлийн мөр диаметр нь 106 см урт, 77 см өргөн аж. Монголын говь цөлөөс үлэг гүрвэлийн яс, мөр гэх мэт олдворууд маш ихээр олддог.

Судлаачид уг үлэг гүрвэлийн мөр ойролцоогоор 70-90 сая жилийн настай гэжээ.

  

Түүнчлэн уг мөр нь Титанозаур буюу урт хүзүүт үлэг гүрвэлийнх гэж Японы археологичид ярьсан байна. Титанозаур нь 30 метр урт, 20 метр өндөр махчин үлэг гүрвэл аж.

Монгол-Японы малтлагын экспедицийн хайгуулч, Окияама их сургуулийн  эрдэмтэн "Энэ бол түүхэнд үлдэх олдвор. Үүнээс том үлэг гүрвэлийн мөрийг хүн төрөлхтөн олж байгаагүй” гэжээ.

 

Т.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>