Путин Барак Обамаг Орост урьжээ
"Бидний хоорондын хэлцэл хүнд хэцүү, тэр ч байтугай, хамтран ажиллахад бэрхшээлтэй байсан хэдий ч ерөнхийлөгч Обама бид хоёр хэн хэн нь бие биеийн байр суурьд хүндэтгэлтэйгээр хандаж байснаа онцлон тэмдэглэсэн. Би түүнд өнгөрсөн он жилүүдэд хамтран ажилласны төлөө талархал илэрхийлээд, хэрэв тэр өөрөө хүсвэл боломжтой ямар ч үедээ хамаагүй, Орост айлчлан ирвэл бид баярлах болно гэдгээ илэрхийлсэн” хэмээн Владимир Путин өгүүлжээ.
ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгчид саммитын хуралдааны өмнө уулзан, Сири болон Украины асуудлыг хэлэлцсэн тухай Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдээлж байсан билээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд, Лимад болсон дээд хэмжээний уулзалт түүний сүүлчийн арга хэмжээ болж байгаа бөгөөд 2017 оны нэгдүгээр сард түүний албан тушаалыг шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп авах юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN