А.Тлейхан Эрчим хүчний зохицуулах хороог удирдана

1138

 

УИХ-ын гишүүн асан А.Тлейханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилжээ. Тэрээр тамгаа хүлээн авч, ажилдаа орсон байна.

А.Тлейханы хувьд эрчим хүчний салбарт 32 жил ажилласан, Монгол Улсын зөвлөх инженер, УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан туршлагатай, эрчим хүчний салбарын мэргэжлийн хүн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо нь улсын хэмжээнд эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, эрчим хүч хэрэглэгч, хангагчдын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэг үүрэг бүхий эрчим хүчний удирдах байгууллага юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>