|
Видео

Шинэ мэдээ

Амьд адуу хил гаргах хужаа нарын лобби буюу У.Хүрэлсүхийн шийдвэр, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгийн зөвшөөрөл?

Амьд адуу хил гаргах хужаа нарын лобби буюу У.Хүрэлсүхийн шийдвэр, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгийн зөвшөөрөл?

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт дээр машин машинаар нь адуу амьдаар ачиж өвлийн хүйтэнд өвс тэжээлгүй хорионд байлгаж гаргахаар зэхэж байгаа зүрх шимшрэм дүр зураг бүхий мэдээлэл цацагдсаар байна. Энэ талаар нутгийн иргэд хэлж нотолж байгаагаар бол боомтын ойролцоо машины тэвшин дээр хоригдож байгаа адуу машины тэвш хөлөөрөө нүдсээр хүмүүсийн нүдэн дээр амьсгал хурааж байгаа аж.

Зөвхөн ганц боомт дээр 30 гаруй машин дээр олон зуун адуу ийм хувь заяатай байгаа аж. Нэг машин дээр 20 гаруй адуу гэхээр 600 гаруй адуу хувь заяагаа хүлээн өвлийн хүйтэнд харангадаж, осгож, тураалдаа орж үхэж байгаа гэдгийг иргэд халаглан хэлж байна.

Саяхан л амьд адуу хилээр гаргахыг хориглосон эх оронч шийдвэр гаргалаа хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх морин дэлэн дээр хийсч байгаа зураг хөргөө тавьж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, онлайн орчинд өөрийн PR-аа хийж байсан.

 Амьд адуу хил гаргах хужаа нарын лобби буюу У.Хүрэлсүхийн шийдвэр, МХЕГ-ын дарга Н.Цагаахүүгийн зөвшөөрөл?

Энэхүү шийдвэр монголчуудад үнэхээр таалагдаж түүнийг алга ташин дэмжсэн. Гэтэл "монголын хууль гурав хоног” гэдэг болж эргээд адуу гаргах шийдвэр гаргаж эхэлсэн тухай яриа гарч эргээд л хужаа нар адуу авч хилрүү ачих болсон гэнэ.

Учир нь У.Хүрэлсүх сайд эх орончдоо биш зөвхөн өмнөх дарга сайд нарынхаа тушаал шийдвэрийг цуцалж шинээр өөрийн хүмүүст боломж олгодог жишиг л явж байсан бололтой юм гэх хардлага олон нийтийн дунд байна. Ингээд л дахин амьд адуу хилээр гаргах хужаа нарын лобби хэрэгжиж Монгол түмний шүтээн болсон молор эрдэнэ морийг тарчлаах аян үргэлжилэх болжээ. Ийнхүү машин машинаар нь хүйтэн тэвшин дээр өнжин хонон тээвэрлэж хилийн дээс дээр дугаарлаж байна...

Адуу, өвс гаргах тусгай зөвшөөрлийг Шадар сайдын харьяа МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү олгодог аж. Өвс, Амьд адуу гаргах энэхүү тусгай зөвшөөрөл нь өндөр авлига төлж авдаг ашигтай бизнест тооцогддог гэх... Ийм ч учраас шадар сайдынхаа гаргасан шийдвэр захирамжийг үл тоож Н.Цагаанхүү дарга амьд адуу хилээр гаргах зөвшөөрлийг дур мэдэн олгоод байна уу гэх хардлага байна...

 Амьд адуу хил гаргах хужаа нарын лобби буюу У.Хүрэлсүхийн шийдвэр, МХЕГ-ын дарга Н.Цагаахүүгийн зөвшөөрөл?
Амьд адуу хил гаргах хужаа нарын лобби буюу У.Хүрэлсүхийн шийдвэр, МХЕГ-ын дарга Н.Цагаахүүгийн зөвшөөрөл?
Амьд адуу хил гаргах хужаа нарын лобби буюу У.Хүрэлсүхийн шийдвэр, МХЕГ-ын дарга Н.Цагаахүүгийн зөвшөөрөл?
Амьд адуу хил гаргах хужаа нарын лобби буюу У.Хүрэлсүхийн шийдвэр, МХЕГ-ын дарга Н.Цагаахүүгийн зөвшөөрөл?

Монгол адуу нутаг амьтай болохоор холоос нутгаа гүйчихдэг. Гэтэл амьдаар нь хил давсан адууг Хятадууд шөрмөсийг нь таслаж буцаж нутаг гүйх аргагүй болгодог тухай ч яриа байна. Ийнхүү адууг хятадууд нядалж хоёр Солонгост нийлүүлдэг гэнэ.

Монгол улс адууны махаа экспортлож эдийн засгаа дэмжих гэж байгаа бол хагас боловсруулж гаргах тал дээр бодлого хэрэгтэй байна. Ингэснээр эдийн засагт бага боловч сайнаар нөлөөлөх нь дамжиггүй мэт.

Эцэст нь хэлэхэд "эх оронч” сайд У.Хүрэлсэн болон МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар албан ёсоор ШИЙДВЭР ЗАХИРАМЖАА ард түмэнд зарлаж энэхүү нугалааг арилгаж адуу мал зовоож байгаа хужаа нарын үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч өгнө үү?

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Эх сурвалж: www.choibalsan.mn

ЧОЙ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.