Хятадууд газар хөдлөлтийг урьдчилж мэдээлэх хиймэл дагуул хөөргөнө
Хятад улс газар хөдлөлтийг урьдчилж мэдэх зорилгоор газрын гадаргад анализ хийх чадвартай хиймэл дагуулыг энэ онд хөөргөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Уг хиймэл дагуул сансрын орбит дээр таван жил байршина. Ирээдүйд Хятадын эрдэмтэд хиймэл дагуулаас ирсэн мэдээллүүдэд дүн шинжилгээ хийн, газар хөдлөлтийн зүй тогтлыг тогтоох бодолтой байгаа гэнэ. Үүний ачаар дэлхийн аль ч өнцөг буланд болох газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломж бүрдэх ажээ.
Хятад улс энэ онд 30 орчим төхөөрөмж сансарт илгээх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдэж байсан билээ. Эдгээр дунд сарыг ажиглах төхөөрөмж ч багтаж байгаа юм.
Г.Номин