АНУ эдийн засгийн өсөлтийг 3 хувиас дээш байлгана

862

АНУ эдийн засгийн өсөлтийг 3 хувиас дээш байлгана

 

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Трампын засгийн газар татварыг бууруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг дэмжих бөгөөд эдийн засгийн өсөлтийг 3 хувиас дээш байлгах болно гэжээ.

Тэрбээр Америкийн "Уолл Стрит" сэтгүүлд ярилцлага өгөхдөө, санхүүгийн хямралаас хойш, Америкийн эдийн засгийн өсөлт удаан хэвээр байгаа нь хэвийн бус юм. Обамагийн засгийн газрын үеийн бодлого нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байсан, эдгээр бодлогод зохицуулалт хийж, эдийн засгийн хүчийг чөлөөтэй байлгах ёстой.

Трампын засгийн газар Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүдтэй татварт өөрчлөлт оруулах төслийг авч хэлэлцэж байна. Энэ оны 8-р сард Конгрессын хурлын завсарлагаас өмнө төслийг батлахыг хичээж байна. Гэвч цаг хугацаа хэтэрхий давчуу болсон болохоор хойшлуулж мэднэ гэжээ.

М.Баяр

 GEREG.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>